Гэрийн тэжээвэр амьтан тэжээхтэй холбоотой санал авч байна.
Эргэн тойрондоо аюул учруулж болох гэрийн тэжээвэр амьтан тэжээхэд иргэд тодорхой үүрэг хариуцлагатай байх, орон сууцанд болон хүн ам төвлөрсөн суурьшлын бүсэд тэжээхийг хориглох нохойны үүлдрийн жагсаалтыг батлах эрхийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгох асуудлыг Хууль зүй дотоод хэргийн яамнаас судалж байна.
Иймд уг асуудлаар саналаа ирүүлэхийг хүсье.