Завхан аймаг Их-Уул сум ИТХ

Завхан аймаг Их-Уул сум ИТХ

ИТХ-ын ИТХ-ын

ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

2017-12-07

 Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит

 2 дугаар хуралдаан 2016 оны 12 сарын 19 ний

өдрийн __  тоот тогтоолын __ дүгээр хавсралт

ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ИТХ,  ТҮҮНИЙ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН

2017 ОНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 

            2016-12-19                                                                                                                                                                Баян-Ухаа   

 

                                                                                                                                   

Хийгдэх ажил ба чиглэл

Хугацаа

Хариуцах эзэн

Биелэлт

Биелэл-тийн

хувь

Зорилт-1: Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хурлын байгууллагын хэрэгжүүлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар. 

 

 

1

 Сумын ИТХ-ын ээлжит хуралдааныг жилд хоёроос доошгүй удаа зарлан хуралдуулж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх.  

Хагас ,бүтэн жилээр

Тэргүүлэгчид

Төлөөлөгчид

 

 

 

2

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг сард 2 оос доошгүй удаа хийж ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудал,  ажлын төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг болон тухай цаг үеийн асуудлуудыг авч хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг шуурхай гарган биелэлтийн тооцож ажиллана.

Сар бүр

Дарга

Тэргүүлэгчид

 

 

3

УИХ-аас гарсан  тогтоол, ЗГ-ын тогтоол, Аймгийн ИТХурал, Засаг даргын захирамж зэрэг дээд газруудаас гаргасан тогтоол шийдвэрүүдийн биелэлт, гүйцэтгэлийг хангах, мөн хурлын өөрийн гаргасан тогтоол шийдвэрүүдийг иргэдэд сурталчилах, таниулах, мөрдүүлэх ажлыг эрх зүйн хүрээнд нь зохион байгуулах, төлөөлөгчдийн идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх,  гарын авлага материалаар хангах.

Тухайн бүрт

Төлөөлөгчид, тэргүүлэгчид

БИНХ-ын дарга Тэргүүлэгчид

 

 

4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад сонгуулиудыг зохион байгуулж явуулах нөхцөл боломжоор хангана.

2 дугаар улирал

Тэргүүлэгчид

 

 

5

ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгчдийн мэргэжил, ур чадвар, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, хөтөлбөрт хамруулан ажиллана.

Жилдээ

Тэргүүлэгчид

 

 

6

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн мэргэжил, ажлын туршлагыг харгалзан хороодод хуваарилан, хороодын ажиллах журмыг хуралдаанаар батлан хэрэгжилтийг хангуулж ажиллана.

1 сард

Тэргүүлэгчид , Төлөөлөгчид

 

 

7

ИТХ-ын төлөөлөгчдийг тойрогтоо ажиллах, бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор ханган ажиллана

Жилдээ

Тэргүүлэгчид

 

 

8

ИТХ-ын нэрэмжит шагнал бий болгоно.

Жилдээ

ИТХ, Тэргүүлэгчид 

 

 

9

Хурлын шийдвэрийг зохион байгуулах, хянан шалган асуудлаар сумын нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж байгууллагын удирдлагын илтгэл саналыг хэлэлцэнэ.

Хагас ,бүтэн жилээр

Тэргүүлэгчид

 

 

10

Эрхэлсэн ажилдаа он удаан жил тогтвор сууршилтай үр бүтээлтэй ажилласан иргэдийг байгууллагын болон төрийн дээд одон медальд тодорхойлуулна.

Тухай бүрт

Тэргүүлэгчид

 

 

Зорилт-2: Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого төлөвлөлтийг оновчтой болгож, дэд хөтөлбөрүүд гарган хэрэгжилтийг хангуулах, удирдлага зохион байгуулалтыг хэрэгжүүлэх талаар

 

1

Хурлаас сумын төсвийг хэлэлцэж батлах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа орон нутгийн хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого, хөтөлбөр төлөвлөгөө, иргэдээс гаргасан саналд тулгуурлан нийгмийн эрх ашигт нийцсэн төсөл, арга хэмжээ, үйл ажиллагааг санхүүжүүлэх бодлого баримтална.

 

Тухай бүрт

Тэргүүлэгчид

 

 

2

Гаднаас худалдан авалтыг бууруулж, орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

 

Жилдээ

Тэргүүлэгчид

 

 

3

Баялаг бүтээгчдийг дэмжин төсөл сургалтад хамруулан “Нэг өрх-нэг ажлын байр хөтөлбөр”-ийг батлан хэрэгжилтийг хангуулна.

Жилдээ

ИТХ, Тэргүүлэгчид

 

 

4

Сумын хог хаягдалын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр батлан хэрэгжилтийг хангуулна.

2-р улирал

ИТХ, Тэргүүлэгчид

 

 

5

Эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүртээмжтэй хүргэн үйлчилгээг сайжруулна.

 улиралд

Тэргүүлэгчид, Төлөөлөгчид 

 

 

6

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, орчны бохирдол доройтлыг бууруулах бодлого баримтлан ойгоос бэлтгэх модны болон ахуйн зориулалтаар агнаж, барих амьтны дээд хязгаарт , хяналт  тавин тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулна.

Жилдээ

Тэргүүлэгчид, Төлөөлөгчид

 

 

7

Аймгийн ИТХ –аас баталсан ойгоос бэлтгэж ашиглах модны хуваарь, хязгаарт багтаан сумын ойгоос  бэлтгэх  2017 онд модны хязгаар, хуваарийг ИТХ-ын тэргүүлэгчидийн хурлаар батлана.

1-р улирал

тэргүүлэгчид

 

 

8

Төрийн албан хаагчид архи согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзан манлайллыг бий болгох зорилгоор “Сүү өргөж хүндэтгэл үзүүлэх” уриалгыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гарган хэрэгжилтийг хангуулна.

2-р улирал

Төлөөлөгчид

 

 

9

Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017-2025 он хүртлэх хэтийн төлөв болон мастер төлөвлөгөөг мэрэгжлийн байгууллагатай хамтран  боловсруулах ажлыг зохион байгуулна .

Жилдээ

ИТХ

 

 

10

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйг өсгөж, үржүүлэх, эрүүл мал сүрэгтэй, аюулгүй эрүүл хүнс, түүхий эд боловсруулах, зах зээлд өрсөлдөх чадвартай мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнтэй сум болох.

Жилдээ

ИТХ

 

 

11

Сумын 95 жмлийн ойд  бэлтгэх ажлын хэсэг байгуулах

 

2-Р улирал-

Тэргүүлэгчид

 

 

Зорилт-3: ИТХ-аас иргэдээ сонсож, Төлөөлөгч сонгогч иргэдийн хоорондын харилцаа уялдаа холбоог сайжруулах талаар

 

1

Сумын ИТХ-ын төлөөлөгчид иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж, санал хүсэлтийг авч шийдвэрлүүлэх  зарчимыг  баримтлан ажиллана.

Жилдээ

ИТХ, Тэргүүлэгчид

 

 

2

Монгол улсын хууль тогтоомж, ИТХ, Тэргүүлэгчдээс гарсан шийдвэрийг иргэд, сонгогчдод сурталчлах ажлыг Төлөөлөгч, сумын төрийн албан хаагчид төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулдаг тогтолцоог хэвшүүлнэ.

Жилдээ

Тэргүүлэгчид, Төлөөлөгчид

 

 

3

Иргэний танхимыг иргэдэд байнгын нээлттэй үйлчилдэг болгож, хууль, хурлын шийдвэрийг сурталчлан, сард 2-оос доошгүй удаа нээлттэй хэлэлцүүлэг хийж иргэдийн санал авах ажлыг зохион байгуулж хэвшүүлнэ.

2 дугаар улиралд

Тэргүүлэгчид, Төлөөлөгчид

 

 

4

Хурлын байгууллага, төлөөлөгчдөд тавьсан санал хүсэлт, өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд барагдуулж хариуг эргэж мэдээллэдэг ажлыг тасралтгүй зохион байгуулна.

Жилийн турш

Тэргүүлэгчид, Төлөөлөгчид

 

 

5

Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулах ажлын үр дүнг сайжруулж, нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Жилдээ

ИТХ,

Тэргүүлэгчид, Төлөөлөгчид

 

 

6

Багуудын хилийн цэсийн маргаантай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ .

жилдээ

ИТХ,БИНХ, төлөөлөгчид

 

 

Зорилт-4: Иргэдийн оролцоонд тулгуурласан ИТХ-ын хяналтыг үр дүнтэй явуулж, үр нөлөөг дээшлүүлэх талаар

 

1

Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын тухай мэдээлэл тайланг хагас бүтэн жилээр гаргуулан авч, Засаг даргаас төрийн үйлчилгээг ард иргэдэд хэрхэн хүргэж байгаад хурлын хороодоор хяналт шинжилгээ үнэлгээ хийлгэх ажлыг тогтмолжуулна.

Хагас, бүтэн жилээр

Тэргүүлэгчид, Төлөөлөгчид

 

 

2

Төсвийн зарцуулалт, эд хөрөнгөд тавих хяналтыг холбогдох хуулийн хэрэгжилттэй уялдуулан зохион байгуулна.

Жилдээ

Тэргүүлэгчид, Төлөөлөгчид

 

 

3

Сум орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх  сан, төсөл хөтөлбөрөөр хийгдсэн ажлын чанар, үр дүнд ИТХ-аас тавих хяналтыг өндөржүүлж бодлого чиглэлээр хангах ажлыг эрчимжүүлнэ.

Жилдээ

Тэргүүлэгчид, Төлөөлөгчид

 

 

4

Хурлын хяналтын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод нээлттэй байдлыг хангаж ажиллана.

 

Жилдээ

ИТХ

 

 

5

Орон нутгийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих ажлыг зохион байгуулна.

Жилдээ

Тэргүүлэгчид, Төлөөлөгчид

 

 

6

Иргэн ААН, байгууллагаас хуралд ирүүлсэн өргөдөл, санал гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулна.

Жилдээ

Тэргүүлэгчид, Төлөөлөгчид

 

 

 

7

Албан байууллагын  ажилтай танилцаж, хяналт шалгалт хийнэ.

Хагас бүтэн жилээр

Тэргүүлэгчид

 

 

 

 

 

 

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3831
2644 / 69%
710 / 19%
235 / 6%
242 / 6%