Сумын ИТХ, Тэргүүлэгчдийн
2018 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан 4 зорилт бүхий 42 ажлуудаас бүрэн
биелсэн-18, хэрэгжиж буй-22, тасарсан-2, хэрэгжилт 78,1 хувьтай байна.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн
хурлыг 23 удаа хуралдуулж, нийт
61 асуудал авч хэлэлцэн 42
тогтоол, ИТХ-ын даргын
захирамж 5, дээд шатны байгууллага болон бусад холбогдох албан байгууллага, аж
ахуйн нэгж, иргэдэд 60 албан тоот хүргэж ажилласан байна.