Аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа 2018 онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудтай танилцав.
2019 оны 03 сарын 31-ний өдөр Аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Бүжинлхам, аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Д.Үнэнхүү нар тус суманд ажиллан 2018 онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн сумын төвийн камержуулалт, орон нутаг судлах музейн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа сумын ИТХ-ын дарга И.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Бүжинлхам, сумын цагдаагийн албан хаагчдын хүсэлтийн дагуу Идэрийн голын урд Хүн толгойн дээр байрлуулах хяналтын камерын шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгөхөөр болов.