Энэ хүрээнд 2019 оны 04 сарын 11-ний 12:30-13:00 цагийн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, эрүүл мэндийн төвийн бүх эмч, мэргэжилтнүүд, цагдаагийн албан хаагчид “Авто ослоор
алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор дуу хоолойгоо нэгтгэн,
байгууллагынхаа гадна талбай болон ойролцоох авто замын дагуу осол,
гэмтлээс сэргийлэх уриалга, улаан өнгийн анхааруулга тэмдэг бүхий лоозон
барьж зогсон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд нэгдэж, жолооч нарт санамж, сэрэмжлүүлэг тарааж ажиллав.