Завхан аймаг Их-Уул сум ИТХ

Завхан аймаг Их-Уул сум ИТХ

ИТХ-ын ИТХ-ын

"Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"

2019-09-10

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна.

УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн манай улсад жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр, 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэдэг. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 24 дэх жилийн хүрээнд: 

- Сумын Дашравжаалин хийдэд хэлмэгдэгсэд зориулан маанийн ерөөл уншуулав. 

- Сумын Нийтийн номын сантай хамтран хэлмэгдүүлэлтийн холбогдолтой номын үзэсгэлэн гаргалаа. 

- Сумын Соёлын төвд ЕБС-ийн түүхийн багш Л.Пүрэвдоржоор ахлах ангийн сурагчдад улс төрийн хэлмэгдүүлэлт түүний хор уршгийн талаар лекц уншуулав. Лекцийн дараа Дашравжаалийн хийдийн хамба лам Ц.Мөнхбаяр, лам Г.Отгонжаргал нараар нийт хэлмэгдэгсдэд зориулан маанийн ерөөл, мөн ахлах ангийн сурагчдад хийморийн сан уншуулав. 


ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3831
2644 / 69%
710 / 19%
235 / 6%
242 / 6%