Сум орон нутагт иргэдийн амьжиргаа, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, шинээр ажлын байр бий болгох, санхүүгийн эх үүсвэр Сум хөгжүүлэх сан.
"СУМ
ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ,
ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-ын
5.1.-д "Сангийн үйл ажиллагаа нийтэд ил тод, нээлттэй байна. Сангийн хөрөнгийн
зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад тухайн сумын иргэд хяналт
тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн
хяналт шалгалт хийлгэж болно" гэж заасан байдаг.
Сангаас зээл авсан иргэд зээлээ хугацаанд нь төлж "БУСДАДАА БОЛОМЖ ОЛГОХ"-ыг "Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт, зэрэгт хяналт тавих зөвлөл"-өөс УРИАЛЖ байна.
Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт, зэрэгт хяналт тавих зөвлөлийн
Ахлагч-Р.Батцэнгэл