Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдав
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2020 оны 01 сарын 06-ны өдөр хуралдаж Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн саналыг сонсов. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2020 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Урьдчилан сэргийлье-Ухаалаг амьдаръя" аян өрнүүлэн ажиллахаар болов.