Судлаачдын урьдчилсан дүгнэлтээр уг мод: диаметр-186 см, тойргийн урт-573 см, модны өндөр-32.3 м, том мөчрийн диаметр-72 см, мөчрийн урт 9.8 м, модны титэм урд зүгт-9.8 м, хойд зүгт 7.9 м, баруун зүгт 7.4 м, зүүн зүгт 6.6 м, 700 орчим жилийн насжилттай гэж тогтоосон.
"АВАРГА МОД" нь одоогийн байдлаар Монгол оронд бүртгэгдэж байгаа хамгийн бүдүүн шинэс мод бөгөөд хамгийн сонирхолтой нь сүүлийн жилүүдийн өсөлт нь маш сайн байна хэмээн дүгнэсэн. Уг модыг Монгол орны хамгийн бүдүүн шинэс модоор бүртгүүлж олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр таниулах талаар Шинжлэх ухааны академийн газарзүй геоэкологийн хүрээлэн хамтарч ажиллахаар болов.