Их-Уул сум-100.
Хуучин Их-Уул сум, Хуягт сумдын холбогдох түүхэн зургуудаас.
Олон зууны турш хэвшиж ирсэн өрхийн мал аж ахуй бүхий айл өрх, иргэд Нэгдэл хэмээх хамтын амьдралын хэлбэрт шилжиж сум хэмээх засаг захиргааны бүтцэд орж байх тэр үед малчин өрх, малчдын амьдралын хэв маягт томоохон өөрчлөлтүүд гарч шинэ цагийн боловсрол, соёл, амьдралын хэв маяг хөдөөд түгж эхэлжээ. Энэ үйл хэргийн хөтөч, хэрэгжүүлэгчид нь нөгөө л сумдын төрийн албан хаагчид байв.
Эх сурвалж: Эх Түүх