Завхан аймаг Их-Уул сум ИТХ

Завхан аймаг Их-Уул сум ИТХ

ИТХ-ын ИТХ-ын

Дэлхийн усны өдөрт зориулан "Хүүхдийн нэгдүгээр цэцэрлэг"-ийн бэлтгэл бүлгийн сурагчдын дунд "Цэнхэр алт" сэдвийн дор уралдаан тэмцээн зохион байгуулав

2023-04-03

Дэлхийн усны өдрийн тохиолдуулан  сургуулийн өмнөх боловсролын 5 настай хүүхдийн дунд ус, усны нөөц, усны үнэ цэнэ, усны өдөр тутмын зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, усыг хайрлан хамгаалахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлж, бага наснаас усны үнэ цэнийг ойлгуулах. Ажлын  хүрээнд хүүхдийн нэгдүгээр цэцэрлэгийн  Бэлтгэл бүлгийн 49 суралцагч, хүүхдүүдийн дунд “Цэнхэр алт” гар зургийн уралдаан, Танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулав.

Танин мэдэхүйн “АХА” тэмцээнд

1-дүгээр байранд  С.Төртогтох

      2-дугаар байранд Ч.Оюундарь

      3-дугаар байранд А.Баясгалан нар бусдыгаа манлайлан оролцож шагналт байр  эзлэв.

“Цэнхэр алт” гар зургийн уралдаанд

1-дүгээр байранд  С.Төртогтох

      2-дугаар байранд Д.Чанцалдулам

      3-дугаар байранд П.Чулуунбаатар нарын бүтээл шагналт байранд шалгарлаа

Нийт оролцсон  бэлтгэл бүлгийн  сурагчид, Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн хамт олон та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%