Их-Уул сумын ИТХ-ын ээлжит IX хуралдаан 2023 оны 04 сарын 12 өдөр ЗДТГ-ын “Иргэнийн танхимд ‘’-д нийт төлөөлөгчдийн 85.1% -ын ирцтэйгээр хуралдав.
Хэлэлцэх асуудлууд
1.Сумын ИТХ-ын ажлын албаны 2023 оны эхний улиралд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны танилцуулга, хороодын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх.
2.Сумын 100-н жилийн ойн хандивын бүрдүүлэлтийн явц, ЗДТГ-ын эхний улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулга, хандивын зарцуулалтын тайлан.
3.Сумын 100-н жилийн ой угтсан ажлын төлөвлөгөөг нарийвчлан батлах, хандивын зарцуулалтын эрх баталгаажуулах.
4.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад, Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн сумын координат бүхий талбайг олгох боломжтой эсэх тухай хэлэлцэх.
5.Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хурлын тов тогтоох, зээлийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах.
6.Орон нутгийн сан байгуулж, сангийн журмыг хэлэлцэн батлах.
7. Нийтийн халаалтын талаар хийсэн гэрээ, хэлэлцээр, хэрэгжилт, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцох.
8.Төсөвт байгууллагуудын санал хүсэлтийг хэлэлцэх.
9. Хөрөнгө актлах тухай.
10. Хуучин уурын зуухны барилгыг буулгаж газрыг чөлөөлөх тухай хэлэлцэх